ГАЗРЫН ТОС

Газрын тосны салбарт ажиллаж буй компаниуд гадаад валютын ханшийн өөрчлөлт, нефтийн бүтээгдэхүүний үнийн савлагаа, ЗГ-ын бодлого зохицуулалт, нийгэм, улс төрийн орчны нөлөөлөл зэрэг хүчин зүйлсээс хамаарсан орчинд үйл ажиллагаа явуулж байна.

Манай мэргэжилтнүүд нь газрын тосны салбарын нийлүүлэлтийн гинжин хэлхээний хайгуул, өрөмдлөг, олборлолтын сегмент (upstream) чиглэлээр газрын тосны чичирхийллийн хайгуул, олборлолт, бүтээгдэхүүн хуваах гэрээ, өртөг нөхөлт, тос хуваалт, эдгээрийг нягтлан бодох бүртгэлд хэрхэн бүртгэх, хянах, хууль эрх зүйн чиглэлээр нэлээд туршлага хуримтлуулсан.

Мөн газрын тосны тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын сегмент (midstream) чиглэлээр газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт баталгаажуулалт болон зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан арвин туршлагатай.

Бид дээрх хянан удирдах боломжгүй хүчин зүйлсийн үр нөлөөгөөр бий болж буй сорилтуудыг судлан шинжилж, эдгээрийг  амжилттай даван туулж, бизнесийн зорилгодоо хүрэхэд нь түлхэц болохуйц зөвлөгөө зөвлөмжийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог.