Бусад баталгаажуулах ажил

Бусад баталгаажуулах ажил нь санхүүгийн тайлангийн аудит болон нягтлах гэрээт ажлаас бусад баталгаажуулалт олгож буй бүхий л төрлийн гэрээт ажлуудыг хамардаг.
Гүйцэтгэлийн аудит болон нийцлийн аудит нь түгээмэл хийгддэг бусад баталгаажуулах ажлын төрлүүд юм.

  • Гүйцэтгэлийн аудит:
Танай байгууллагын үйл ажиллагаа үр ашигтай, үр нөлөөтэй, арвилан хэмнэлттэй байгаа эсэх талаар баталгаажуулалт хэрэгтэй байна уу? Хэрэв тийм бол та манай Гүйцэтгэлийн аудитын үйлчилгээг сонгох нь тохиромжтой.
  • Нийцлийн аудит
Танд холбогдох талуудыг хууль тогтоомж, бодлого, дүрэм, журам, стандарт, гэрээний нөхцөлүүд гэх мэт дагаж мөрдөх хэм хэмжээг мөрдсөн эсэх талаар баталгаажуулалт хэрэгтэй байна уу? Хэрэв тийм бол та манай Нийцлийн аудитын үйлчилгээг сонгох нь тохиромжтой.
Түүнчлэн танд доор дурдсан хэрэгцээ шаардлага байгаа бол манай бусад баталгаажуулах үйлчилгээг сонгох боломжтой.
  • Байгууллагын санхүүгийн мэдээлэл, хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоог үнэлж, дүгнэлт гаргуулах хэрэгцээ;
  • Үнэт цаас гаргахтай холбоотой эдийн засгийн тооцоо, судалгааны үндэслэлийг хянаж, дүгнэлт гаргуулах хэрэгцээ;
  • Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн дотоод хяналтын системийг үнэлж, дүгнэлт гаргуулах хэрэгцээ; эсвэл
  • Бусад баталгаажуулалт хийлгэх хэрэгцээ.

Хэрэв танд дээр дурдсанаас өөр төрлийн үйлчилгээ авах хэрэгцээ байгаа бол эсвэл дээрх үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бидэнтэй холбогдоно уу.

Танд туслахдаа бид үргэлжид баяртай байх болно.