Корпорацын санхүүгийн зөвлөх үйлчилгээ

Хэрэв танд бизнесийнхээ капиталыг нэмэгдүүлэх, олон нийтийн зах зээл дээр гарах,  бизнесийнхээ тодорхой хувийг болон бүхэлд нь худалдах, бүтцийн өөрчлөлт хийх замаар стратегийн түншлэл байгуулах, хөрөнгө оруулалт хийх, шинэ бизнес худалдан авах зэрэг хэрэгцээ байгаа бол манай корпорацын санхүүгийн мэргэжилтнүүд танд өгөөжийг нэмэгдүүлэхэд тусалж, алхам тутамд танд зөвлөгөө өгч, дэмжиж ажиллах боломжтой.
 
Бид үйлчлүүлэгчдэдээ дотоодын хууль, дүрэм журам болон олон улсын стандартад нийцүүлэн дараах корпорацын санхүүгийн үйлчилгээнүүдийг санал болгож байна:

  • Хөрөнгийн зах зээлийн үйлчилгээ (Анх хувьцаа гаргах, нэмэлт хувьцаа гаргах болон хувьцаа гаргасны дараах үйлчилгээнүүд)
  • Санхүүгийн Due Diligence
  • Санхүүжилт, хөрөнгө босгоход зөвлөх
  • Бизнесийн нэгдэлт, худалдан авалт болон борлуулалтын зөвлөгөө
  • Бизнесийн үнэлгээ хийхэд туслалцаа үзүүлэх, зөвлөх
Дээр дурдсан үйлчилгээнүүдийг чанартай хүргэхийн тулд манай корпорацын санхүүгийн баг нь Мүүрь Глобал сүлжээний өндөр төвшинд мэргэшсэн мэргэжилтнүүд, тэдгээрийн дадлага туршлага зэргийг өргөн цар хүрээнд ашиглах, зөвлөгөө авах боломжтой юм.

Хэрэв танд дээр дурдсанаас өөр төрлийн үйлчилгээ авах хэрэгцээ байгаа бол эсвэл дээрх үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бидэнтэй холбогдоно уу.

Танд туслахдаа бид үргэлжид баяртай байх болно.