НББ, татварын зөвлөх үйлчилгээ

Танай байгууллагын НББ-ийн тогтолцоог бий болгох, сайжруулах, стандарт, хууль журмын хэрэгжилтийг хангах, НББ-ийн бодлогын бичиг баримт боловсруулах, санхүү, НББ-ийн ажилтнуудынхаа мэдлэг чадварыг сайжруулахад мэргэжлийн зөвлөгөө, тусламж хэрэгтэй байна уу?

Хэрэв тийм бол та өөрийн бизнест тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд зориулагдсан дараах тусгайлсан үйлчилгээнээс сонгох боломжтой:

  • СТОУС, НББОУС, үндэсний стандартын зөвлөгөө
Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, үндэсний стандартуудыг хэрэгжүүлэхэд асуудал тулгарч байна уу? Стандартын практик хэрэгжүүлэлтэд зөвлөгөө, тусламж хэрэгтэй байна уу? Хэрэв тийм бол та манай стандартын зөвлөх үйлчилгээг сонгох нь тохиромжтой.
 
  • Татварын зөвлөх үйлчилгээ
Учирч болзошгүй татварын эрсдэлээс болоод шөнө таны нойр хүрэхгүй байна уу? Та өөрийн бизнесээ хамааралтай бүхий л татварын хууль, шаардлагад нийцсэн эсэхийг баталгаажуулмаар байна уу? Танай санхүүгийн албанд хойшлогдсон татвар, НӨАТ-ын асуудлууд, суутган татвар, татварын маргаан, алдагдал шилжүүлэлт гэх мэт татварын тухайлсан асуудлуудаар экспертийн төвшний зөвлөгөө, мэргэжлийн тусламж хэрэгтэй байна уу?
 
Эсвэл та Монголд бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа боловч бизнесийн хэлбэрээ хэрхэн сонгож, хэрхэн дотоодын болон олон улсын татварын хамгийн таатай нөхцөл боломжуудыг ашиглахаа мэдэхгүй байна уу?
 
Үндэстэн дамнасан бизнесээ Монголд салбарлуулан үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч танд Монгол Улсын эрх зүйн актаар зохицуулж буй давхар татвар, үнэ шилжилт, татварын суурийг бууруулж ашиг шилжүүлэлтийн эсрэг хууль зүйн шаардлагад нийцэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд тусламж хэрэгтэй байна уу?
 
Хэрэв дээрх асуудлууд нь таны бизнест бэрхшээл учруулж байгаа бол бид танд туслах зөв хүн гэдэгт итгэлтэй байж болно. Манай мэргэжилтнүүд дотоодын болон олон улсын татварын зөвлөгөө, татварын төлөвлөлтийг мэргэжлийн өндөр төвшинд хүргэдэг.
 
  • Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн аутсорсингийн үйлчилгээ
Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, ёс зүйтэй нягтлан бодогч, санхүүгийн баг хэрэгтэй байна уу? Хэрэв тийм бол та манай Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн аутсорсингийн үйлчилгээг сонгох нь тохиромжтой.
Ингэснээр та татварын болон бусад хуулийн дагуух бүртгэл тайлагналын асуудалд санаа зоволгүйгээр өөрийн үндсэн бизнестэй анхаарал хандуулах боломжтой болох юм.
 
  • НББүртгэлийн бодлогын бичиг баримт боловсруулалт болон зөвлөгөө
Өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон НББ-ын бодлого бий болгох, түүнийг сайжруулах, шинэчлэхийг хүсэж байна уу? Хэрэв тийм бол та манай НББүртгэлийн бодлогын бичиг баримт боловсруулалт болон зөвлөх үйлчилгээг сонгох нь тохиромжтой.
 
  • НББ, татварын сургалт
Та нягтлан бодох бүртгэл, санхүүгийн ажилтнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлмээр байна уу? Тэднийг практик чадварыг сайжруулж, чадавхжуулмаар байна уу? Хэрэв тийм бол та манай НББ-ын мэдлэг дээшлүүлэх, практик чадварыг сайжруулах сургалтын үйлчилгээг сонгох боломжтой.

Хэрэв танд дээр дурдсанаас өөр төрлийн үйлчилгээ авах хэрэгцээ байгаа бол эсвэл дээрх үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бидэнтэй холбогдоно уу.

Танд туслахдаа бид үргэлжид баяртай байх болно.