ЗАСАГЛАЛ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА, ДОТООД ХЯНАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаажуулах ба зөвлөх үйл ажиллагаа юм. Энэ нь системтэй, оновчтой болон эрсдэлд суурилсан арга хандлагаар байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага ба дотоод хяналтын үйл явцын үр дүнг үнэлж, сайжруулан байгууллагыг зорилгодоо хүрэхэд нь тусалдаг.

Дотоод аудитын зорилго нь эрсдэлд суурилсан бөгөөд хараат бус баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж байгууллагын үнэ цэнийг өсгөх болон хамгаалах юм.

Зөвхөн өнгөрсөн хугацааны санхүүгийн мэдээллийг баталгаажуулахаас илүүтэйгээр үйл ажиллагааны, мэдээллийн технологийн, нийцлийн болон залилангийн гэх мэт олон төрлийн баталгаажуулах болон зөвлөх үйлчилгээг гүйцэтгэдэг тул дотоод аудит нь байгууллагад илүү үнэ цэнийг бий болгодог.
Үр дүнтэй дотоод аудитын үйл ажиллагаа нь байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, болон дотоод хяналтын процессыг сайжруулж хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд үйл ажиллагаагаа амжилттай явуулах, тавьсан зорилгодоо хүрэхэд байгууллагад тусалдаг.

Манай зөвлөхүүд нь Дотоод Аудиторын Олон Улсын Институтийн гишүүн юм. Мүүрь Аудит ХХК нь дотоод аудитын үйлчилгээгээ Дотоод Аудиторын Олон Улсын Институтээс бэлтгэн гаргасан Олон Улсын Мэргэжлийн Практикийн Хүрээний (ОУМПХ) дагуу үзүүлдэг.

Бидний хүргэж буй дотоод аудитын үйлчилгээ:

  • Үйл ажиллагааны аудит
  • Санхүүгийн аудит
  • Нийцлийн аудит
  • Мөнгөний үнэ цэнийн аудит

Бид дараах төрлийн дотоод аудитын аутсорсингийн үйлчилгээг (үйл ажиллагааны, санхүүгийн, нийцлийн болон мөнгөний үнэ цэнийн аудит) хүргэдэг:
  • Бүрэн аутсорсинг (Full outsourcing)
  • Хэсэгчилсэн аутсорсинг (Partial outsourcing)
  • Хамтарсан (Co-sourcing)
  • Туслах гэрээ (Subcontracting)

Дотоод аудитын үйлчилгээг аутсорсинг хийх нь дараах давуу талтай:
  • Хараат бус, бодит баталгаажуулалт 
  • Сургалт, хөгжил зэрэгтэй холбоотой зардлыг бууруулна 
  • Мэргэжлийн болон тодорхой хугацааны давтамжтай тайлагнал
  • Цаг хугацаа болон зардал хэмнэнэ 
  • Үнэ цэнийг бий болгох ажиглалт, илрүүлэлт болон зөвлөмж

Хэрэв та өөрийн байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг үнэлүүлж, үйл ажиллагаагаа сайжруулан зорилгодоо хүрэхийг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Танд туслахдаа бид үргэлжид баяртай байх болно.