Санхүүгийн аудит

Энэ төрлийн дотоод аудитын зорилго нь санхүүгийн тайлагналын үнэн зөв байдлыг баталгаажуулах юм. Дотоод аудит нь эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтад голчлон анхаарлаа хандуулан ажилладаг боловч байгууллагын санхүүгийн бүртгэлийг мөн баталгаажуулдаг. Гэхдээ энэ төрлийн аудитын зорилго нь хөндлөнгийн буюу гадаад аудитаас бага зэрэг ялгаатай, жишээ нь хөндлөнгийн аудиттай ижил загвар, агуулга бүхий аудитын тайлан бэлтгэх шаардлагагүй байдаг.

Санхүүгийн дотоод аудитын зорилго нь санхүүгийн тайлагналын системийг үнэлж дүгнэх, мөн санхүүгийн тайлангууд нь  хууль зүйн болон бусад хамааралтай мэргэжлийн стандарт, хүрээнд нийцэж байгаа эсэх талаар нотолгоо олж авдаг. Ингэхдээ мөн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, журам зэргийн нийцтэй байдлыг үнэлнэ. Тайлагналын хувьд дээр дурдсанчлан хөндлөнгийн аудитын тайлангаас ялгаатай тайлан бэлтгэдэг.