Мөнгөний үнэ цэнийн аудит

Мөнгөний үнэ цэнийн аудитаар бүтээгдэхүүн, үйлчилгээг боломжит бага хэмжээний нөөцөөр бий болгосон эсэхийг баталгаажуулдаг. Энэ төрлийн аудит нь 3E буюу "эдийн засгийн хэмнэлттэй байдал, үр ашигтай байдал болон үр дүнтэй байдал" зэрэгт төвлөрдөг.

Эдийн засгийн хэмнэлттэй байдал: Шаардлагатай нөөцийг боломжит хямд үнээр олж авах (чанарыг анхаарна)
Үр ашигтай байдал: Олж авсан нөөцийг боломжит хэмжээгээр үр ашигтай зарцуулах

Үр дүнтэй байдал: Зөв зүйлийг хийж байгууллагын зорилтыг биелүүлэх
Мөнгөний үнэ цэнэ гэдгийг зардлын бууралт гэж ойлгож болохгүй, доор дурдсанчлан олон төрлийн байдлаар хэрэгжүүлж болно:

  • ижил төрлийн гарц бий болгохын тулд худалдан авалтын үйл ажиллагааг сайжруулах зэргээр зардлаа бууруулах
  • ижил төрлийн гарц бий болгохын тулд холбогдох орц, нөөцийг бууруулах (хүний, хөрөнгийн болон материалын гэх мэт)
  • ижил төрлийн орц ашигласан боловч илүү чанартай гарц бий болгох (бүтээмжийг сайжруулах гэх мэт аргаар)
  • нөөцийн нэмэгдлийн хэмжээгээр илүү их хэмжээний эсвэл илүү чанартай гарц бий болгох