Баталгаажуулах үйлчилгээ

Баталгаажуулах үйлчилгээгээр дамжуулан байгууллагын дотоод хяналтыг баталгаажуулж, цаашлаад эрх зүйн шаардлагад нийцэх нь бизнесийн чухал хэрэгцээ гэдгийг бид ойлгодог.  Гэхдээ бид ердийн баталгаажуулалтаас хавьгүй илүү үйлчилгээг санал болгодог.

Бид таныг бизнесээ хөгжүүлж, зорилгодоо хүрэхэд тань зөвхөн баталгаажуулалт хангалттай биш гэдгийг мэднэ.

Гэрээт ажлын баг болон үйлчлүүлэгчийн хоорондох харилцаа нь үнэ цэнэ бүхий баталгаажуулах үйлчилгээний гол чухал зүйл юм. Энэ нь биднийг гэрээт ажлыг оновчтой сайн төлөвлөж тухайн үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлдэг.

Мүүрь Глобал болон гишүүн фирмүүд нь аудитын аргачлал дэлхий даяарх ижил байхыг хангадаг. Тиймээс бид үйлчилгээнийхээ чанарыг өндөрт хадгалж чаддаг юм.
 
Хэдийгээр бүх аудитын компаниуд аудит болон баталгаажуулалтын үйлчилгээг хүргэж чадах боловч тэдний үйлчлүүлэгчдэдээ хүртээж буй үр ашиг харилцан адилгүй байдаг.

Энэхүү ялгаа нь үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ажлын арга барил, үүрэг биелүүлэх чадвар, аливаад ач холбогдол хандуулах байдал, болон мэргэжлийн чадварт оршдог гэдэгт бид итгэдэг.

Тиймээс бид баталгаажуулах ажлын төлөвлөгөө, илрүүлэлтийн болон бизнесийн эрсдэлийн дүн шинжилгээ, гэрээт ажлын багийн ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавихад ихээхэн ач холбогдол өгөн ажилладаг билээ.
 
Бидний хүргэж буй баталгаажуулалтын үйлчилгээ:
Хэрэв танд дээр дурдсанаас өөр төрлийн үйлчилгээ авах хэрэгцээ байгаа бол эсвэл дээрх үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бидэнтэй холбогдоно уу.
Танд туслахдаа бид үргэлжид баяртай байх болно.