ХӨДӨӨ АЖ АХУЙ

Дэлхийн хөдөө аж ахуйн бизнесийн сектор нь байгаль орчны болон эдийн засгийн томоохон сорилтуудтай тулгарсаар байна.

Салбарын бизнес эрхлэгчдэд цаг уурын өөрчлөлтөд дасан зохицож, бизнест учирч буй байгаль орчны нөлөөллийн эрсдэлийг оновчтой удирдах хэрэгцээ шаардлага хэзээ хэзээнээс илүү тулгамдаад байна.

Хэдийгээр байгаль орчны хүчин зүйлсийг өөрчлөх бололцоо бага ч гэсэн бид хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчлүүлэгчдэдээ учирч буй эдийн засгийн сорилтуудыг даван туулахад нь тусалдаг.
 
Фирмийн баталгаажуулах үйлчилгээний захирал У.Оюунаа нь хөдөө аж ахуйн нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн. Тэрээр газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр нийт 20 гаруй жил нягтлан бодогч, эдийн засагч, ерөнхий нягтлан бодогч, санхүү татварын зөвлөх, аудитор гэх мэт төрөл бүрийн ажил үүргүүдийг гүйцэтгэсэн туршлагатай.

Мөн баталгаажуулах үйлчилгээний менежер С.Буманцэцэг Монгол Улсын Сангийн Яамны захиалгаар Хөдөө аж ахуйн нягтлан бодох бүртгэлийн үндэсний стандартыг боловсруулсан.

Бид ХАА-н салбарт СТОУС-ыг хэрэгжүүлэх практик шийдэл, үйл ажиллагааны онцлогт тохирсон дотоод хяналтын тогтолцоог бий болгох, татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх, үйлдвэрлэлийн циклийн онцлогт тохируулан бүтээгдэхүүний өртөг үнэн зөв, оновчтой тооцох гэх мэт ХАА-н салбарын компаниудад тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэж, боломж бололцоог бизнестээ ашиглахад туслах экспертийн түвшний зөвлөгөө өгдөг.