У. Оюунаа

У. Оюунаа

Мэргэжлийн үйлчилгээ хариуцсан захирал

Үйлчилгээ:
  • Санхүүгийн тайлангийн аудит
  • Санхүүгийн тайланг нягтлах ажил
  • Бусад баталгаажуулах ажил
  • Татварын зөвлөх үйлчилгээ
  • Нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ
Туршлага:
Уваа овогтой Оюунаа нь тус компанийн үүсгэн байгуулагч юм. Тэрээр 38 жилийн туршид бизнесийн төрөл бүрийн салбарт мэргэжлээрээ ажиллаж арвин их туршлага хуримтлуулсан.  Оюунаа нь бизнесийн төрөл бүрийн салбарын үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд аудит, баталгаажуулалтын салбарт 14 жил ажилласан туршлагатай.
Тэрээр газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн өртгийн бүртгэлээр мэргэшсэн. Мөн 10 гаруй жил татварын маргаанд татвар төлөгчийг төлөөлөх, хуулийн дагуу эрх ашгаа хамгаалахад тусалсан арвин туршлагатай татварын зөвлөх юм.

Мэргэжлийн зэрэг ба гишүүнчлэл:
  • Мэргэшсэн Нягтлан Бодогч (хугацаагүй эрхтэй) - Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ийн гишүүн
  • Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудитор -  ММНБИ
  • Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогч - Монголын Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Нийгэмлэг (ТМЗН)-ийн гишүүн
Боловсрол:
  • Нягтлан бодох бүртгэлийн бакалавр
  • Бизнесийн удирдлагын магистр
Шагнал ба сонгуульт ажил:
  • МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ТАТВАРЫН ЗӨВЛӨХ – 2010 он – ТМЗН
  • Удирдах зөвлөлийн гишүүн - 2010-2017 он – ТМЗН
  • Ёс зүйн хорооны гишүүн – 2010-2012 он – ММНБИ
Оюунаа нь ТМЗН-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа Монгол улсад татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг төлөвшүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн татварын зөвлөхүүдийн нэг юм.