М. Мөнхцэцэг

М. Мөнхцэцэг

Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний ахлах менежер

Үйлчилгээ:

  • Татварын зөвлөх үйлчилгээ
  • Нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ
Туршлага:
Мөнхнасан овогтой Мөнхцэцэг нь бизнесийн салбарт нягтлан бодогч мэргэжлээр нийт 22 жил ажилласан туршлагатай бөгөөд аудит баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээний салбарт 16 жил ажилласан туршлагатай. Тэрээр татварын хуулийн зөвлөгөө өгөх чиглэлээр, ялангуяа санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрүүгийн асуудлаар мэргэшсэн.  Мөн татварын маргаанд татвар төлөгчийг төлөөлөх, хуулийн дагуу эрх ашгаа хамгаалахад нь туслах чиглэлээр татварын маргааны кейсүүдэд оролцож, арвин туршлага хуримтлуулсан.
Мөнхцэцэг нь бизнесийн төрөл бүрийн салбарын үйлчлүүлэгчдэд татвар, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг практикт хэрэгжүүлж, дагаж мөрдөх чиглэлээр мэргэжлийн туслалцаа шаардлагатай байгаа үйлчлүүлэгчдэд зөвлөх үйлчилгээ хүргэж байна.

Мэргэжлийн зэрэг ба гишүүнчлэл:
  • Мэргэшсэн Нягтлан Бодогч (хугацаагүй эрхтэй) - Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ийн гишүүн
  • Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудитор -  ММНБИ
  • Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогч - Монголын Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Нийгэмлэг (ТМЗН)-ийн гишүүн
Шагнал ба сонгуульт ажил:
  • МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ТАТВАРЫН ЗӨВЛӨХ – 2014 он – ТМЗН
Боловсрол:
  • Бизнесийн удирдлагын бакалавр - Нягтлан бодох бүртгэл