Н. Дагийрагчаа

Н. Дагийрагчаа

Баталгаажуулах үйлчилгээний ахлах менежер

Үйлчилгээ:

  • Санхүүгийн тайлангийн аудит
  • Санхүүгийн тайланг нягтлах ажил
  • Бусад баталгаажуулах ажил
  • Татварын зөвлөх үйлчилгээ
  • Нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ
Туршлага:
Нацаг овогтой Дагийрагчаа нь бизнесийн төрөл бүрийн салбаруудад мэргэжлээрээ нийт 17 жил, аудит баталгаажуулалтын салбарт 17 жил ажилласан туршлагатай. Дагийрагчаа нь бизнесийн төрөл бүрийн салбарын үйлчлүүлэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тэрээр уул уурхайн салбарт мэргэшсэн. Сүүлийн жилүүдэд Дагийрагчаа нь хууль тогтоомжийг практикт хэрэгжүүлж, дагаж мөрдөх чиглэлээр мэргэжлийн туслалцаа шаардлагатай байгаа үйлчлүүлэгчдэд нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд ихэнх цагаа зарцуулж байна.

Мэргэжлийн зэрэг ба гишүүнчлэл:
  • Мэргэшсэн Нягтлан Бодогч (хугацаагүй эрхтэй) - Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ийн гишүүн
  • Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудитор -  ММНБИ
  • Үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх эрх – Санхүүгийн Зохицуулах Хороо
  • Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогч - Монголын Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Нийгэмлэг (ТМЗН)-ийн гишүүн
Боловсрол:
  • Бизнесийн удирдлагын бакалавр - Нягтлан бодох бүртгэл