ЯАГААД МҮҮРЬ?

Манай компани нь үйлчлүүлэгчдэдээ дээд зэрэглэлийн мэргэшил, мэргэжлийн ёс зүйд суурилсан өндөр чанартай үйлчилгээг үзүүлэхээр зорьдог.

Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхэд чадварлаг хүний нөөц хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тиймээс бид ажиллагсдаа мэргэжлийн хувьд өсөн дэвжиж, ажлын амжилт гаргахад нь ихээхэн анхаарал хандуулдаг.

БИД БОЛ:

ТЭМҮҮЛЭЛТЭЙ

Бид танд нарийн мэргэшсэн, өндөр ур чадвартай зөвлөхүүдээр ахлуулсан тогтвортой багаар үйлчилгээ үзүүлнэ. Үүний үр дүнд та бизнесийн зорилгодоо хүрэхэд тань бодит дэмжлэг болохуйц мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой болно.

  • Манай фирмийн хүний нөөцийн эргэц 6% буюу салбарын дундажтай харьцуулахад маш бага байдаг. Энэ нь танд үйлчилгээ үзүүлж буй гэрээт ажлын багийн гишүүд солигдох магадлал маш бага гэсэн үг юм.
  • Манай мэргэжилтнүүдийн мэргэжлийн зэрэг:

                  o 43% - Мэргэшсэн Нягтлан Бодогч
                  o 27% - Зөвшөөрөлтэй аудитор
                  o 27% - Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогч

ХАЛАМЖТАЙ
Бид өөрчлөлтөд хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Таныг шинэ эрсдэл, боломж, зах зээл дээр амжилттай ажиллахад тань туслах дэмжлэг туслалцааг цаг алдалгүй хүргэхэд бид бэлэн.

  • Манай нэг баг жилдээ зөвхөн 4-өөс 5 үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлдэг. Цөөхөн үйлчлүүлэгчтэй байснаараа үйлчлүүлэгч бүрд бүрэн төвлөрч, хэрэгцээ шаардлагыг нь хичээнгүйлэн гүйцэлдүүлэх боломжтой болдог.
  • Бид мэргэжилтнүүдийнхээ сургалт хөгжилд ихээхэн анхаардаг. Манай сургалт хөгжлийн үйл ажиллагааны 70%-аас илүү хувь нь үйлчлүүлэгчдийн бизнесийн орчинд өрнөж буй өөрчлөлт, шинэчлэлтэд зориулж мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэдэг.
ХАМТАЧ
Хэрэв та бизнесээ олон улсын түвшинд өргөжүүлэхийг хүсэж байгаа бол манай сүлжээний дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй гишүүн фирмүүд танд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхэд хэзээд бэлэн байна.
  • Мүүрь Аудит ХХК нь МУ-ын 7 дахь том аудитын фирм юм.
  • Мүүрь Глобал сүлжээний гишүүн фирмүүд нь дэлхийн өнцөг булан бүрд танд хүрч ажиллах боломжтой. Манай Мүүрийн гэр бүл нь дэлхийн томоохон сүлжээ юм. Бид:
                    o 112 улсад
                    o 266 фирм
                    o 609 оффистой
                    o 30,569 ажилтантай
                    o 3.06 тэрбум ам.долларын орлоготой

ХҮРТЭЭМЖТЭЙ
Бид бол танай бизнесийн багийн гишүүн. Тиймээс танд хэрэгцээ шаардлага тулгарах тухай бүр таныг дэмжихэд бид үргэлж нээлттэй. Таныг шуурхай бөгөөд итгэлтэйгээр шийдвэр гаргахад тусална.
  • МУ-д 2-р байр (Зөвшөөрөлтэй аудиторын тоо). Бид ахлах мэргэжилтнүүдийн оролцоог өндөр байлгадаг. Гэрээт ажилд нийт зарцуулсан цагт эзлэх ахлах мэргэжилтнүүдийн оролцооны хувь:
                            o 41% - 2018 он
                            o 52% - 2019 он
  • Танд НББ-ийн салбарт 10-с дээш жил ажилласан туршлагатай аудитор, зөвлөхүүд үйлчилгээ үзүүлнэ. Гэрээт ажлын багийн гишүүний дундаж туршлага нь:
                             o 8 жил НББ-ийн салбарт
                             o 4 жил зөвлөх үйлчилгээний чиглэлээр
  • 30% нь Магистрын зэрэгтэй. Та дотоодын болон гадаадын нэр хүндтэй сургуулиудад суралцсан бизнесийн зөвлөхүүдээс үйлчилгээ авах боломжтой.

Play video
Play video