Мэргэжлээрээ өсөн дэвжих боломж

Сургалт хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж
"Мүүрь Аудит" ХХК нь өөрийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж хөгжүүлэх бодлогыг “Ажилтны сургалт хөгжлийн журам”-аар дамжуулан хэрэгжүүлдэг.

+CPA Care хөтөлбөрт хамрагдах боломж
"Мүүрь Аудит" ХХК нь залуу мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн мэдлэг чадвар, мэргэшлийн түвшинг гүнзгийрүүлэх, дэмжих зорилгоор Мэргэшсэн Нягтлан Бодогчийн шалгалтад бэлтгэх +CPA Care Program тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд шалгалтад бэлтгэж буй ажиллагсдадаа дараах боломжийг олгодог. Үүнд:

  • Цалинтай чөлөө авах
  • Байгууллагын дотоод сургалтад хамрагдах
  • МНБ-ын эрх олгох сургалт болон бусад гадаад сургалтад хамрагдах
  • МНБ-оос зөвлөгөө авах, бодит туршлагаас нь хуваалцах
  • МНБ-ын эрх авахтай холбогдон гарах төлбөр хураамжийг 100% байгууллагаас хариуцах
  • Ном сурах бичиг, сургалтын материалаар хангах
  • Бусад нөөцөөр хангах

Албан тушаал ахих боломж

Туршлага хуримтлуулах боломж
Та манай байгууллагын нэг хэсэг болсноор олон төрлийн бизнесийн салбарт ажиллан өргөн хүрээний мэргэжлийн мэдлэг, туршлага хуримтлуулж өөрийн мэргэжлийн үнэ цэнээ нэмэгдүүлэх бүрэн боломжтой. 

Мөн өндөр мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүдтэй баг болон ажиллаж тэднээс суралцах, түүнчлэн өөрийн хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцах, мэргэжлийн хүрээллээ дээшлүүлэх боломжтой.