Бидний тухай

Бидний түүх

"Мүүрь Аудит" ХХК нь 2008 оны 1-р сарын 3-ны өдөр "Од Бүртгэл Аудит" ХХК нэрээр үүсгэн байгуулагдаж Сангийн сайдын 15 тоот тушаалын дагуу Аудит болон Монгол улсын Аудитын тухай хуульд заасан бусад үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл /Дугаар 061- 2008/ авсан.

2008 оны 9-р сарын 1-ний өдрөөс Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн гишүүнээр элсэн орсон билээ.

Эрхэм зорилго
Бидний эрхэм зорилго бол үйлчлүүлэгчид болон тэдний бизнесийн амжилт, хэрэгцээ шаардлагыг дээд зэргээр эрхэмлэн бүтээлч багийн ажиллагаанд суурилсан шударга, өндөр чанартай үйлчилгээг өөрсдийн туршлага, боловсрол, мэдлэг чадвараа зориулан хүргэж ажиллахад оршино. 

Алсын хараа
Үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн мэргэжлийн өндөр чанартай үйлчилгээ үзүүлж, мэргэжилтнүүдийнхээ ажлын амжилтыг хөхиүлэн дэмжигч Монгол улсын тэргүүлэх аудит, зөвлөх үйлчилгээний компани болно.  

Бидний үнэт зүйлс
"Мүүрь Аудит" ХХК–ийн үнэт зүйлс нь үйлчлүүлэгч хаана, ямар салбарт үйл ажиллагаа явуулдгаас үл хамааран мэргэжлийн өндөр түвшний зөвлөгөө, чанартай үйлчилгээг үзүүлэхэд оршино.