Санхүүгийн тайлангийн аудит
Таныг олон улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй эсвэл дотоодын зах зээлд дөнгөж бизнесээ эхэлж байгаа, эсвэл танд санхүүгийн тайлан үнэн, зөв гэдэгт баталгаа авах шаардлага байгаа бол Мүүрь таны хэрэгцээг хангаж чадна.
Таны бизнесийг ойлгох нь үнэ цэнтэй үйлчилгээ үзүүлэх гол түлхүүр гэдгийг бид ойлгодог. Тиймээс бид таны бизнесийн гол эрсдэлүүд болон засаглалын шаардлагад нийцүүлэн гэрээт ажлынхаа төлөвлөгөө, аргачлалыг боловсруулдаг.
Манай санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээ нь танай байгууллагын бүртгэл тайлагнал, удирдлагын тогтолцоо болон компанийн засаглалын зохистой, үр ашигтай байдалд хараат бусаар үнэлгээ өгдөг.
Бид танай бизнесийн тогтолцоо, нийцэл болон хяналтын үйл явц нь хамааралтай бүх оролцогч талуудад итгэл найдварыг бий болгож, тэдний итгэлийг хадгалж чадаж буй эсэхэд баталгаа өгөхөд төвлөрөн ажилладаг.
Бүх оролцогч талуудыг үнэн зөв мэдээллээр хангахын тулд бид гэрээт ажлын үр дүнг бүхлээр нь багтаасан дэлгэрэнгүй аудиторын тайланг бэлтгэж байгууллагын удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлдэг.
Дараах шаардлагуудын дагуу жилийн санхүүгийн тайлан баталгаажуулах хэрэгцээ байна уу?
- Аудитын тухай хуулийн санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх шаардлага
- Тендерийн сонгон шалгаруулалтад оролцох
- Зээл авах, өрийн үнэт цаас гаргах гэх мэт аргаар санхүүжилт татах
- Хөрөнгийн бирж дээр нийтэд хувьцаа гаргах
- Хөрөнгө оруулалт татах
- Хөрөнгө оруулалт хийх, оруулсан хөрөнгө оруулалтдаа хяналт тавих
Хэрэв танд дээр дурдсанаас өөр төрлийн үйлчилгээ авах хэрэгцээ байгаа бол эсвэл дээрх үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бидэнтэй холбогдоно уу.
Танд туслахдаа бид үргэлжид баяртай байх болно.