ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

Төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг санхүүжүүлэгчийн шаардлага дүрэм журам ба дотоодын хууль тогтоомжид нийцүүлэх, хууль тогтоомжийн уялдаа холбоо болон улс төрийн тогтворгүй байдлын нөлөөлөл эрсдэлийг даван туулах, оролцогч талуудын үр ашигтай хамтын ажиллагааг хангах, зөвшөөрөгдсөн нөөцийг үр ашигтай зарцуулж төлөвлөсөн үр дүнд төлөвлөсөн цагтаа хүрэх нь төсөл хөтөлбөрүүдэд тулгарч буй томоохон сорилтууд юм.

Мөн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нөөцийн зарцуулалт, үйл ажиллагааны үр дүнг олон нийтэд ил тод байлгах шаардлага ч улам бүр өссөөр байна.
 
Бид Дэлхийн Банк, Нэгдсэн Үндэсний Байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг томоохон олон улсын байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, төсөл хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагуудад аудит, баталгаажуулах үйлчилгээ, дотоод хяналтын үнэлгээ, хөндлөнгийн хяналт зэрэг тухайн санхүүжүүлэгчийн хүсэлт, шаардлагад нийцсэн тусгайлсан үйлчилгээг бие даан болон бусад олон улсын фирмүүдтэй хамтран үзүүлдэг.
 
Бид тус салбарын талаарх мэдлэг, туршлага, ноу хаудаа үндэслэн төсөл хөтөлбөрүүдэд тулгарч буй асуудлуудыг сорилтуудыг даван туулж, төслийн зорилгодоо амжилттай хүрэхэд нь тусалдаг.