БАРИЛГА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Барилга бүтээн байгуулалтын салбар нь төрийн орон сууцжуулах бодлогын хүрээнд санхүүжилтийн таатай нөхцөлд бизнесээ тэлэх өргөн боломжоор хангагдаж байна.

Гэсэн хэдий ч хэрэглэгчдийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ, улам бүр нарийсаж буй байгаль орчны стандартууд болон хууль эрх зүйн зохицуулалтад нийцэх шаардлага гэх мэт олон сорилтуудтай тулгарч байна.
 
Мөн барилгын салбарын нягтлан бодогч нарт тулгарч буй нийтлэг асуудлууд асуудлууд нь СТОУС 15-ын дагуу барилгын гэрээг хэрхэн бүртгэх, орлого хүлээн зөвшөөрөлттэй холбоотой татварын хуулийн эрсдэлүүд, төсөвт өртгийн хяналт, барилгын үйлдвэрлэлийн үеийн дотоод хяналт, борлуулалтын хүлээн зөвшөөрөлт, барилгын өртөг зардлыг хэрхэн хуваарилах, барилгын үндсэн хэсгээс бусад граж, подвалын өртгийг хэрхэн хуваарилан өртөг тооцох зэрэг асуудлууд байдаг.
 
Манай барилга, бүтээн байгуулалтын салбарт мэргэшсэн зөвлөхүүд маань барилгын бизнес эрхлэгчдэд дотоод хяналтын тогтолцоогоо үр ашигтайгаар зохион байгуулах, төсвийн гүйцэтгэлийн удирдлага хяналтыг оновчтой болгох, барилгын өртөг тооцооллыг стандартын дагуу үнэн зөв бүртгэх, борлуулалтын хүлээн зөвшөөрөлт зэрэг асуудлуудаар мэргэжлийн зөвлөгөө өгч, бизнесээ илүү үр ашигтай, эрсдэл багатайгаар удирдахад нь тусалдаг.